2015-08-25

Хажигмаа

Би ер нь их хажиг хүн л дээ. Нэмээд энд ирээд одоо тав дахь жилдээ ганцаараа шахуу амьдарч байгаа хүн одоо ямар болсон байх нь тодорхой биз. Эхний нэг жил дотуур байранд байсан болхоор л шахуу гээд байна л даа хэхэ. Ер нь хажиг, зожиг, ааш муутайгаа мэддэг хэрнээ ойрд ах эхнэртэйгээ ирэх бүрд бүр илүү их мэдрээд байна л даа.

Нэг муу жижиг умгар өрөөнд гурвуулаа долоо хонолоо. За тэгээд сүүлдээ нерв хөдлөөд, уур хүрээд, ядраад арай л гэж явууллаа. Жижигхэн өрөө болхоор орой ирээд орон дээрээ ч тааваараа хэвтэж чадахгүй, газраар унтахаар энд тэнд юм тулаад тэрэндээ нерв хөдлөөд баахан л юм боллоо. Сүүлдээ ч яршиг хойд туйлд очиж амьдардаг ч юмуу, хүн тоож ирэхгүй амар гэж бодохов дээ. Манай хоёр уг нь энд өөрсдийнхөө ажлаар ирж байгаа юм л даа. Гэхдээ хааяа хааяа миний урилгаар манайд уригдсан юм шиг аашилж уур хүргээд байлаа. Би ч өдөржин сургууль дээрээ байж ядарч орой 10 гэж хариад сайхан тэрийж хэвтээд амармаар байдаг, хэвтэх ч зай байхгүй хэцүүхэн л байлаа. Сүүлдээ ч би айлд байгаа юм шиг л юм боллоо.

Тэгээд өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад ер нь уригдаж залагдаагүй бол мөр мөрөөрөө амьдарцгаасан нь л дээр гэж бодлоо доо ккк..

2 comments:

  1. Хүн ер нь гэр орон, хамаатан садан энэ тэрээсээ хол хэт удаан байхаар бүр тэгээд зожигорчихдог юм шиг байгаа юм. Гэхдээ тэр буруу тийшээ хэт далийгаад байгаа ааш занг бага дээр нь л дарсан нь дээр шүү дээ ааш муутаа :-Р

    ReplyDelete
    Replies
    1. ккк ааш муутайгаараа дуусч байх шиг байнаа,, дагаж гадуур дотуур тэнээгүй байж л бүр тамир тасарчихсан байсан шд

      Delete