2015-08-06

Зуны амралт

Зун цагаа гэж... Өнөө өглөө сэрсэн чинь утсанд хэт халуунаас болгоомжил гэсэн мэссэж ирсэн байна. Лаб-даа ирээд цаг агаар харсан чинь өдөртөө 35н градус гэнэ, муужирлаа.. Юун азтай гадуур дотуур гүйдэг ажилгүй юм бурхан минь гэж. Халуунд амь тэмцдэг болхоор нөгөө жижиг ганц өрөө чинь орой очиход саун шиг л байна. Ганц цонхтой болхоор салхи орохгүй, хаалгаа онгойлгохоор шумуул шаваад шөнөжин шумуул дуулж бүжиглээд би алгаа ташаад хонох юм болно. Ойрдоо унтаж байхдаа эйркон асааж унтраасаар байгаад өчигдөрөөс эхлээд хоолой хөндүүрлэсэн болно. Ямар ч байсан идээлээгүй байна гайгүй байлгүй гээд хүйтэн ус залгиад лаб-даа эйрконоо 25 градус дээр тавьчихаад сууж байна даа.

Энд ирээд таван жил болоход 2 жил нь зуны амралтаар гэрлүүгээ яваад үлдсэн 2 жилд нь дандаа дотооддоо далай уул гэх мэт явж байлаа. Нэг жилд нь яаснаа ч санахгүй байна. Гэтэл энэ жил МЗ маань юу болсын гэнэт хоёулаа Япон явж үзье гээд ид халуунаар 7н сарын 27-30нд яваад ирсэн шүү дээ. Ээ бурхан минь яасан ч хурц нартай газар юм. Далайн эрэг дээр цаг шахуу тоглоол гараад ирсэн чинь хөл гар түлэгдчихсэн. Нөгөө борлож өгдөггүй, ээжийн хэлдэгээр өлөн цагаан бөөс шиг хүний чинь хөл шортны ором гаргаад борлочихсон. Хар халуунд халуун рашаанд орж яваа бид хоёр шиг хүн цөөн байна лээ. Өвөл байсан бол гоё байхгүй юу гээд нэг цаг орон гаран суув. Гэхдээ сайхан ядаргаа тайлагдаад янзтай л болж байна лээ.
Жижиг сажиг газрууд нь англиар ярихгүй сайхан боди лангуэждаад л яваад байлаа. Харваас нүүрэн дээрээ ойлгохгүй байна гээд биччихсэн царайтай хоёр хүн байхад л хөөрхий японоор уйгагүй юм тайлбарлаад л хэлж өгөөд байдаг хүмүүс байна лээ. Бас над шиг богино шорттой явж байгаа хүн алга, гартаа урт ханцуйвчтай, урт юбкатай л яваад байх юм байна лээ. Эрчүүд нь цагаан срочик, хар өмдтэй би бүр сүүлдээ ажлаас нь тарааж өгдөг юм боловуу л гэж бодлоо. Инчоны онгоцны буудал дээр буусан чинь учиргүй мэддэг хэлээд бичсэн самбар, мэддэг хэлээр ярьсан хүмүүс гүй ээ мөн дотно санагдаж билээ. Тэгсэн МЗ хажуунаас энэ чинь бас гадаад хөөе гээд шоолоод байсан хэхэ.

6 comments:

  1. Hi BMR ee!
    Manai end bas unuudur 36 genee, haashaa harj yu hiij uhdiin bilee, medehgui bna. Bi bas say 5 honog ayalj, zugaalj, amraad butsaj terneesee yadraad uchigdur gertee ireed, hunsnii delguur yavj ireed hool hiij idej untsaar bgaal taarlaa.

    ReplyDelete
    Replies
    1. сайн уу? Хөөх наана чинь бас айхтар халдаг газар байх нь.. За тэгээд ядаргаагаа гарахаар амралт зугаалганы сониноосоо бичээрэй :)

      Delete
  2. mania nutgaar irsiin bna shd. end chin borlohoos aigaad humuus ni gartaa urt urt uut uglana. huzuugeeree alchuur oroono. bas suraltsaad bgaa, tehgu bol neeree tulegdeheeree zagatnaad bh yum bile.

    ReplyDelete
    Replies
    1. харин тийм ээ, над шиг нарны тос ч авч явдаггүй туршлагагүй хүн байдаггүй байхаа.. хойшид анхааралдаа авахгүй бол болохгүй юм байна лээ хэхэ

      Delete
  3. Миний дамжин байдаг хоёр газар бас их халуун байна аа, Бээжин хот бараг Сингагаас ч халуун байгаад байна, гадуур алхах дуртай би нэг бол гэртээ нэг бол худалдааны төвөөр л халуунаас нуугдаж цагийг өнгөрүүлж байна даа.

    Сайхан аялаад, залуу насыг гоёо л өнгөрүүлдэг юм шүү гэснээс нээрээ танай наад Солонгосын тэр 2-3 давхар байшингууд чинь яасан жижигхэн юм бэ, угаалгын өрөө энэ тэрд нь намхан би хүртэл толгой тулчих гээд шүршүүрт орох гэж үнэн мяарсан ш д. кккк

    Би даараа танай Солонгос улсаар очвол чамтай уулзана аа за ;)

    ReplyDelete
    Replies
    1. энэ жил тэгвэл хаа сайгүй л халуун байгаа юм байна даа..

      би ч анх удаа л зугаалж үзээд их туршлагагүйтсээн, 2лаа наранд түлэгдээд нэг нь шударга бус байна би ганцаараа арьс хуулраад, чи яагаад хуулрахгүй байна гээд үглээд явж байгаа ккк

      тийм жижигхэн байна уу, хэзээ ирсэн юм. би ч бүр жижигхэн юм болхоороо таазандаа тулахгүйгээр амьдраад л байгаа ккк

      тэгээрэй, дараа ирэхдээ хэлээрэй :)

      Delete