2015-08-12

- Намайг чи шаналдаггүй гэж бодоо юу -

Намайг чи шаналдаггүй гэж бодоо юу
Намар болоход гунигладаггүй гэж санаа юу
Санаа алдан санааширдаггүй гэж сонсоо юу
Салхинд үгс дайж гансардаггүй гэж дуулаа юу
Тиймээ би мөсөн зүрхтэн
Тэгэхдээ чамд дурлаад хайлчихсан зүрхтэн
Дундуур дарсанд мансуурсан ч дурлал гуйдаггүй бардамхан
Дусал нулимсаар гомдол урлаад хайр гуйсан тэнэгхэн

Намайг чи харуусдаггүй гэж бодоо юу
Надад өгсөн итгэл таслаад шаналдаггүй гэж санаа юу
Хаврын шувуудад үнсэлтээ дайж хүлээдэггүй гэж сонсоо юу
Харанхуйд гуниг услаад дурсдаггүй гэж дуулаа юу
Тиймээ би чулуун зүрхтэн
Тэгэхдээ чамд дурлаад бутарчихсан зүрхтэн
Уруул дээр чинь үнэрээ үлдээгээд чамаас нисчихсэн бардамхан
Урсгал харцанд чинь хөл алдаад зүрхээ живүүлчихсэн тэнэгхэн

БМР 2012-06-05


Дээр үеийн блогоо ухаж эртний эдлэл олборлов.. За энэ үед ч бас л бичдэг байжээ бичдэг байж ккк

4 comments:

  1. Хүүе чи чинь бас хөөрхөн шүлэгч юм байна ш д, энийг гоё дуу болговол тохирох юм биш үү

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ, өө тэр дуу муу ч дэмий байхаа :P

      Delete
  2. Goy goy shuleg ih bichdeg bsan shdee. Neg shulegnii bol ulaan fan bolood, odoo ch tseejeer unshihaar l bna.

    ReplyDelete