2016-11-02

Уран бүтээл

Бараг арав гаран жилийн дараагаар нэг гоё ноосон утас хараар ороолт нэхэх санаа төрөв. Багадаа ээжийг дуурайгаад нийлж байгаад нэг майк нэхэж байлаа, ээж манжетыг нь хэт чанга нэхсэнээс болоод толгой арай гэж ордог байсан санагдаж байна. Тэрнээс хойш бээлий оймсхон нэхэж байснаас өөрөөр нэхээгүй юм. Тэгсэн гэнэт учиргүй угладаг ороолт нэхмээр санагдаад, бүр санаанд багтаад байхаар нь нэтээр 100 гр-тай хоёр утас захиалаад дэлгүүрээс нэг 5 мм-ийн сатуркатай зүү авсан. анх уртхан нэхээд залгачих санаатай байсан ч сүүлдээ залгаасгүйгээр нэхмээр санагдаад, залгаасгүйг сатуркатай зүүгээр биш 5н зүүгээр нэхэж үзсэн болохоор бас бага зэрэг эргэлзсээн хөөрхий. Юу ч гэсэн үзье гээд сатуркатай зүүгээр нэхсэн чинь дажгүй болж байна лээ. Анх 120-оор авахад хангалттай гэж бодоод нэхээд нилээн хэдэн мөр явж байсан чинь бодож байснаас хэт том болохоор нь хөвөөд 100-гаар аваад нэхсэн бас томдоод хөвөөд 88-аар авсан хэхэ. 120-оор эхэлж байхдаа хөндлөнгөөр нь зөв буруугаар явчихвал доошоо суугаад гоё харагдах байх гэж бодсон хэт суугаад байхаар нь дөрвөлжин хээтэй болгосн чинь хамаагүй аятайхан болсон. Би ер нь их чанга гартай болохоор их хичээж сул нэхсэн, дараа нь ээж хараад яасан чанга нэхсэн юм бэ гэдэг гэнээ ккк. Сүүлд дуусгасан чинь яг хоёр гогцоо үлдээд утас дуусдаг юм даа. Сүүлийн эгнээгээ хөвөөд арай жоохон чангалсан чинь хэт чангараад сөөм хэрийн утас үлдсэн хэхэ. Сүүлийн хэт чангарсан санаанд таарахгүй байсан чинь МЗ харин ч гоё юм байна салхи орохгүй, надад бол таалагдаж байна хэнд өгөх юм гээд баясаад байхаар нь өгчихсөөн, угаасаа ч өөрт нь нэхсэн л дээ. Янзан бүрийн зүүж барьдаг юманд дургүй хүн зүүх юмуу яах юм бүү мэд.

За тэгээд уран бүтээл ийм болсоон хэхэ

8 comments:

  1. Гоё нэхсэн байнаа. Манай нөхөр ийм угладаг ороолтонд нугасгүй шд, углаад л бэлэн гээд, хүзүүгээ олон дахин ороохгүй амар гээд байдгийн. Дугуй унадаг хүмүүст өвөлдөө бол их хэрэгтэй, зүүх байхаа МЗ нь (Миний Залуу, Малчин Залуу, Монгол Залуу гээд өөрийнхөө хэмжээнд нэрийг нь таалаа шүү. Зөв хариулт байна уу?).

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ зүүхгүй бол өөрөө зүүчихнэ гээд дарамтлаад л сууж байгаа. Нэрний хувьд таасангүй ээ Матрын Зулзага байхгүй юу хаха

      Delete
  2. Гоё нэхсэн байна шдээ. Мундаг юмаа. Карл Лагэрфэлдийн чихтэй малгайг надад нэхээд өгөхгүй биз? 55€ гээд байна хэхэ.

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ баярлалаа

      би ёстой малгай нэхэж үзээгүй шдээ, тэр чих михтэй малгайг бол Олли л нэхдэг дээ ккк

      Delete
  3. Мз зүүсэн байгааг харуулахыг шаардаж байна. Юун өлгүүрт зүүлгэх вэ :p

    ReplyDelete
    Replies
    1. хаанаас гэнэт гарч ирээд шаардлага тавиад байнав.. Одоохондоо ороолт зүүх цаг болоогүй байнаа, өвөл харууламз

      Delete
  4. хөөх, ямар мундаг юм бэ. би тээр жил нэг ийм ороолт нэлээдийг нэхэж билээ. гэхдээ ингэж хээ мээтэй нэхээгүй ээ.

    өөр гоё бүтээл туурвихараараа зураг оруулаарай.

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ баярлалаа, одоо онгод дуусаад дахиж нэхэх санаа агуулаагүй л байна, нэхвэл оруулнаа

      Delete