2016-11-10

Шалдар булдар

Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо бусгаа... иймэрхүү л байна даа. Хавар бололгүй зун болоод, намар бололгүй өвөл болчих юмаа. Би нэг хавар намрын хувцасаа өмсөх гэсээр байтал өвлийн хувцасандаа хүмүүс ороод байх юм. Бичин жилийн өвөл зуд болдог гээд байсан.
Ойрын гурван долоо хоног шахуу зүүн нүдний зовхи татаад болдоггүй ээ. Гайхаад өчигдөр сонингийн наасан чинь дээд тал нь таталдаад байдаг гэнээ хэхэ заавал нэг нь таталдах ёстой юм байлгүй гээд сууж байна. Нээрээ нөгөө харшилын гаралтай хамар битүүрдэгтээ эмчийн бичиггүй эмийн санд зарагддаг эм аваад уусан чинь надад таардаггүй юм байна. Тэрийг нь хоёрдох хайрцаг эмээ уугаад дуусах үедээ шахуу мэдлээ шдээ. Ойрд гэнэт гэнэт л хоолойнд юм тээгэлдээд байхаар нь гайхаад алим хэт томоор нь залгичихав уу гэж оношлоод байсан чинь эмний гаж нөлөө юм байх.
Манай энд өчигдөр аятайхан цэлмэг тэнгэртэй байсан чинь өнөөдөр хэрэг алга, бүрсийж бүүдийгээд дээр нь тоосонцор гээд хойд уулын бараа ч харагдахгүй нь.. гэж бичээд харсан бороо орж байна. Энд нийтийн халаалт байхгүй манай лаб тень асаадаг болохоор даараад байгаа хэрнээ нүүр халуу дүүгээд л сууж байна.
Нээрээ өчигдөрөөс нүүрний кремээ сольсон. Өмнө нь 21н номер түрхдэг байсан юм. Тэр нь надад шардаад, миний түрхдэг байсан 21, 23 номер л байдаг болохоор шар юмаа гээд л түрхээд байлаа л даа. Эд нар өөрсдөө ихэвчлэн шаргал арьстай болохоор тэрэндээ тааруулдаг юм шиг санагдсан. Гэхдээ сүүлийн үед 13 нь нүүрний улайлт дардаг 17 нь ягаан туяатай болгож арьсыг эрүүл харагдуулдаг гээд гарсан байна лээ. Их дэлгүүрт очиж түрхэж үзсэн чинь нэг их ялгаа харагдаагүй. Бодож бодож 17г авсан. Шарлахгүй их аятайхан байна лээ. Даанч өвөл дөхөөд хуурайшилт эхэлж байна өө, шилбэ цагаан эрээн л болчихсон байна лээ гэртээ ч өмдтэй гадаа ч өмдтэй байгаа болохоор хэхэ.

За ёстой шалдар булдар юм боллоо, явж ажлаа хийж амьдарлаа бодох минь.

4 comments:

  1. Нүдний зовхи их татах хуурайшилтай холбоотой гэсэн. Хэдэн жилийн өмнө бүр татаад болохгүй эмчид үзүүлсэн эм дусаа гэснээр нь дусаагаад гайгүй болсон доо.

    ReplyDelete
    Replies
    1. хөөх тиймүү, ойрд агаар их хуурайшаад байгаа нулимс дусааж үзнээ тэгвэл юу ч гсн. Баярлалаа

      Delete
  2. Solongos huuhnuudiin aris goy shuu te

    ReplyDelete
    Replies
    1. цаг агаар нь ч аятайхан, дээр нь эд нар өөрсөдөө ёстой их арчилдаг юм байнаа, би бол бараадахгүй юм байна ккк

      Delete