2016-11-17

Багадаа..

Би бага байхдаа хүний үгэнд яс ордог хүүхэд байлаа шүү дээ. Сургуульд орохын өмнө 5 орчим настайд л байх нэг өдөр хамаатны эгч дөнгөж суудаг болсон охинтойгоо манайд ирээд, дүүгээ харж байгаарай гээд миний урд газар суулгачихаад нөгөө өрөөрүү явсан юм. Бодвол ээжтэй бурахаар л явсан байхдаа. Гэнэт охин нь уйлахаар нь өрөөнд ороод ирсэн чинь охин нь суудал дээрээ онхолдчихсон, би өөдөөс нь хараад сууж байсан гэсэн хаха. Хүүеэ дүүгээ харж байхгүй яасан юм бэ гэсэн чинь би өөдөөс нь би хараад сууж байсан наадах чинь өөрөө уначихсан шд гэсэн гэнэ лээ. Одоо болтол ээж намайг шоолоостой хэхэ.
Бас тэр үед л байх ээжтэй цуг Хөвсгөл явав аа. Миний л орон гаран төсөөлж байгаагаар бүхээгтэй ЗИЛ130 тай явсан санагддаг юм, бас зам муу их олон хоног зутруу явсан санагдаад байдаг юм, үгүй ч байж магад. Бүхээгэнд сууж явсан нэг хүн буулаа гээд намайг багаар нь нэг хүний өвөр дээр суулгахаар болоод ороод суусан чинь хаалганд нь хуруугаа хавччихсан хөөрхий, гүргэр юм болохоороо уйлахгүй тас гүрийгээд, ядаж том эгчийн авч өгсөн бөгжтэй хуруу байсан болохоор бөгжнийхөө урдуур хавдаад чинэрч өвдөөд байсан нь санагддаг юм. Ээж тэр үед намайг урагш нь суулгаад хаалга хаагдах чимээ нэг л эвгүй сонсогдоод "за энэ яг гараа хавччихлаа даа" гээд бодогдоод чимээ чагнасан чинь таг байсан гэсэн. Дараагийн зогсох газар болтол санаа нь зовоод, зогсонгуут гялс ирээд харсан чинь яасан байх нь нөгөөх хуруугаа хавчаад памбайтал хавдсан хэрнээ гүрийгээд уйлаагүй байх нь.. Нөгөө бөгжөө тайруулж хуруугаа аварсан нь хагас хугас санагддагаас өөр юм санаанд байхгүй ээ. Одоо болтол ээж бас тэнэг гүрийдгээр нь дууддаг юм. Яс юман дээрээ өөрөөс нь өвлөж авсан гүрийлт шүү дээ хэхэ.

4 comments:

  1. хэхэ хөөрхөн гүргэр юм бэ, манай нэг эгчтэй адилхан юм. багадаа Москва руу вагоноор 5 хоног явахад би бол хажуудах хүмүүсийг үл тоон купегээ үмхийрүүлээд л явсан. Эгч гүрийгээд Москвад очингуутаа авч хаясан гэсэн. Дэмий гүргэр зан шүү.

    ReplyDelete
    Replies
    1. пээ тав хоног гүрийнэ гэдэг бас айхтар байна шүү, ёстой дэмий гүрийлт байгаа юмдаа хэхэ

      Delete
  2. Bi bas guriichih genee. Gehdee oirnoos demii gedgiig n oilgood bgaa.

    ReplyDelete
    Replies
    1. гүрийж байгаад муужрахаа шахаа биздээ ккк

      Delete