2013-03-27

Ай амьдрал минь ээ..

Блог гэдэг зүйлээс алслан холдож дээ хөөрхий. Өмнө нь өдөрт нэг бичлэг оруулахгүй л бол санаа амардаггүй байж билээ.

Амьдрал ч өнгө өнгөөр алаглаад л байж байх шив. Цэлмэхдээ цэлмээд, бүрхэхдээ бүрхээд.. Гэхдээ ихэвчлэн цэлмэг байгаа л даа :)
Ер нь цэлмүүлж бүрхүүлэх нь надаас хамгийн ихээр шалтгаалаад байгаа юм. Болох болохгүй юманд шаналж, санаа зовох "хобби"той шахуу юм болхоороо өөрийгөө ихэнхдээ зовоочихоод байх юм..

Цаг үргэлж хамт баймаар санагддаг "матрын зулзага"тай болсон :р  .. Даанч хүссэнээр болох биш, ажил амьдрал гээд цаг үргэлж хамт байх боломжгүй ямар байх биш.. Зүгээр л хажууд нь сууж байхдаа л тайван амгалан болчихдог, өөрөөрөө байж чаддаг..

Амьдрал ийм л байна ккк ..

2013-01-24

Зүүдлээд л..

Нэг газар хүн амины хэрэг болоод яагаад ч юм бүү мэд манай гэрийнхэн л тэнд дүн шинжилгээ хийгээд цагдаа нартай цуг бөөн юм болж байнаа. Тэгсэн гэнэт тв9-ийнхөн ирж байна тв-гээр гарах дургүйнүүд нь өөр тийшээ яв гээл, би ганцаараа гараад өөр нэг өрөөнд ороод хамаатны эгчтэй юм яриад хэвтэж байнаа.. Тэгээд бага эгчийг дуудахуу гээд ярьж байсан чинь нэг машин өрөөнд ороод ирэв (яаж ч багтаж орж ирсэн юм бүү мэд :р) тэгээд тэрийг эгчийн машин байна гэсэн чинь арай бишээ.. Би лаг хөнжилд орчихсон талх идчихсэн хэвтэж байсан байхгүй юу. Тэгсэн харанхуй хаалганы тэндээс мангар том биетэй цагдаа хувцастай эмэгтэй буу бариад ороод ирдэг байна шд. Би ч толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөөд хэвтчихсэн. Нөгөөх чинь надруу чиглүүлээд шууд буудаад.. Аз болж надад хүрсэнгүй (шал панаалны санагдаад за яахав нэг газар шүргэсэн болог, тэгэхгүй бол дахиад буудна гэж бодоод шүргэсэн болгосон :р). Үхсэн юм шиг царайлаад хөдөлгөөнгүй хэвтэж байсан чинь нөгөөх чинь дөхөж ирээд, хамаатны эгчээс үхсэнүү ч гэлүү нэг юм асууснаа бууныхаа амаар толгойруу түлхэж үзээд (тэр үед муухай онцгүй мэдрэмж төрсөөн) гараад явчихав. Би ч энэ алуурчин байсан байна, цагдаа нарт хэлбэл итгэхгүй учраас өөрсдөө барих хэрэгтэй юм байна гээд боёвик киноны эхлэл шиг юм болов. 
....
Тэгээд гэв гэнэт нөгөөхийнхөө учрыг олсон бололтой кинонууд дуусаад хосууд аз жаргалтай байдаг хэсэг гарна. Нэг хүүхэн залуу хоёр л надад тусалж өнөөхийг барьсан бололтой юм. Тэр хоёр хөтлөлцөөд нааш цаашаа гүйгээд байсан чинь би шаврын хаалт царайлаад залуугийн нөгөө талаас хөтлөөд нааш цааш баахан гүйв. Тэгж байгаад гулгаж унаад, инээлдээд КОНЕЦ ФИЛЬМА..

2012-12-28

Байрлал

Өчигдөр тв үзэж байсан чинь таргалахгүй байх талаар гарсан юм. Зөв суух, зогсох, алхах, унтахдаа зөв хэвтэж унтах зэргээр жин нэмэхгүй байж болдог гэнэ.

Суухдаа, хөлөө ачихгүйгээр өвдөгөө нийлүүлээд, мөрөө цэхлээд, эрүүгээ бага зэрэг өргөөд суух ёстой гэнэ. Өнөөдрөөс эхэлж хөлөө ачиж суухаа болих гэж байгаа.

Зогсохдоо, бас цэх зогсно. Чих, мөр нэг шугамд байхаар зогсно.

Алхахдаа, бас л цэх. Баруун хөл баруун хөлний шугамаар, зүүн хөл зүүн хөлнийхөө шугамаар явах бөгөөд бага зэрэг эрүүгээ дээш өргөж явна.

Унтахдаа, дал өгзгөнд алчуур хуйлж ивээд дээш харж унтах сайн. Хажуу тийшээ харж унтдаг бол хүзүү хөлийн завсар юм ивээд биеийг нэг шугамд байхаар байрлалд унтах сайн гэнэ. Над шиг их тонгочиж унтдаг хүнд бол тохиромжгүй л арга байна лээ.

2012-12-17

Хүйтэн цустан

Би бодож бодож хүйтэвтэр цустай хүн байх гэж бодлоо, өөрийгөө. Дандаа даарч байдаг, гадаа нэмэх градус байхад л өрөөндөө 2 давхар малгайтай цамцтай, гадуур нь курткатай байж л хүйт даагаад байх юм..
Сүүлдээ даараад ч байгаа юмуу, даараад байгаа мэдрэмж төрөөд ч байгаа юмуу бүү мэд болж байна.

Ойрдоо face oil гэгч этгээдийг авч хуурайшаад байгаа нүүрэндээ түрхэж байгаа.. Ургамлын тос шиг л юм байна лээ. Би бол оройдоо нүүрээ угаачихаад түрхээд, өглөө бол кремтэйгээ хольж түрхэж байгаа,, Гялалзаж гялтганаад ванлий л байна лээ.

2012-12-13

Өөдгүй амьтан

Өчүүхэн дотортой, амиа бодсон өөдгүй амьтан.

Гэхдээ яахав ээ, хүнд гай болж яваа биш өөрийнхөө хэмжээнд өөрийгөө бодоод яваа юм гэж уг нь би их тоогоод байдаг юм. Гэвч бусад хүмүүс тэгж бодохгүй, өөдгүй арчаагүй амьтан гэж бодоод байх нь гачлантай.. Чадлаараа, боломжоороо тус дэм болмоор л байх юм уг нь.. Даанч өчүүхэн дотрынх нь хананд тулчихаад цаашаа явахгүй нь, хөөрхий..

За яадаг юм, бусад нь юу гэж бодно надад ямар падлий байх биш.. Өөдгүй чигээрээ, өчүүхэн дотортой хэвээрээ, харин бусдад л гай болохгүй амьдрах минь...

2012-12-11

Тэгэхэд би..

Тэгэхэд би хэн ч биш байсан. Нуугдаад л.. Бага байхын том өрөөний хаалганы ард ороод суучихдаг байсан. Харин.. харин том болоод тэдний сүүдэрт нуугддаг болсон. Тэд гэж миний "найзууд" л даа. Үгүй яахав, би л "найз" гэж боддог байсан байх, харин тэд намайг юу гэж боддог байсныг би лав мэдэхгүй. Магадгүй намайг байдаг эсэхийг ч мэддэггүй байх л даа, аргагүй шүү дээ би чинь нуугдчихсан байсан юм чинь. Үнэндээ би тэдэнд атаархдаг байсан л даа. Тэд чанга ярьж, бас инээлдэж чаддаг байсан болхоор л.. Би юу, би чинь тэгж болохгүй шүү дээ, учир нь би нуугдчихсан байгаа. Тэдний сүүдэрт нуугдаад тэднийг үргэлж ажигласнаар миний бүхэл бүтэн арван жил өнгөрсөн юм. Яг ч арав биш л дээ, би тэр ангид тавдугаар ангиасаа орсон юм. Тавдугаар анги хүртэл би өөрөө өөрийнхөө сүүдэрт, бас нөгөө том өрөөний арын хаалганы ард л нуугдаж байсан байх, санадаггүй юм л даа.
Их сургуульд орсон, тэнд надад нуугдах газар байгаагүй. Тэндээс л эхэлж би өөрийгөө олох гэж төөрч будилж ирсэн байх юм. Хэтэрхий сайн нуугдчихсан байсан өөрийнхөө мөн чанарыг хайж хичнээн удаан явсан гэж бодно. Харанхуйд бүдчээд л, унаад л, уйлаад л, гомдоод л, шаналаад л, бодоод л... Хэтэрхий удаан нуусан болхоор олох гэж, гаргаж ирэх гэж их л юм болсон л доо.
Олохгүй л байсан... Харин нэг өдөр тэр намайг олоод харчихсан. Хараад л, инээгээд л.. Анх түүнийг намайг шоолоод байна л гэж бодсон. Би тийм царай муутай байх нь, уг нь хоёр нүд, нэг хамар, нэр ам, хоёр чих.. бүрэн бүтэн л байгаа юм шиг байх юм гэж бодоод.. намайг хараад инээгээд байхаар нь түүнд их л гомдож билээ. Бага багаар би дасаж байлаа, хэн нэгэн намайг харахад. Тэр намайг хараад л, би түүнийг хараад л.. Тэсгэлгүй би түүнтэй ярилцаж үзэхийг хүслээ. Ярилцаад л байлаа, ярилцаад л байлаа.. Үнэндээ би өөрийгөө ийм их юм ярьдаг гэж мэдээгүй л дээ. Хаанаас ч юм ярих юм гарч ирээд л байна, сонин шүү..
Түүний гарыг атгаад суугаад л баймаар, мөрийг нь дэрлээд суугаад л баймаар, хүзүүнд нь нүүрээ наачихаад суугаад л баймаар...