2018-10-09

Эрүүл мэнд эрхэм баян

Хэддүгээр ангид билээ дээ эмчийн үзлэг ирээд л намайг бамбайтай юм байна гэж байсан, тэгсгээд л өнгөрсөн. Одоо бодоод байсан чинь бамбай чинь булчирхай, хүн болгонд байдаг эд шүү дээ. Тэгэхээр бамбайтай гэдэг чинь ямар гэсэн үг юм бол доо.
Энэ зунжин нүүрээрээ хамаг тосоо алдаад дуусдаг бол дуусахаар болоод, сүүлийн хэдэн сар бүр эрс нэмэгдээд арьсны хамаг нүх онгойгоод болохоо байв өө. Нэтээс хайсан чинь арьсны халуун нэмэгдэхээр нүх онгойдог гэнэ. Зүрх дор хаяж өдөрт нэг удаа савладаг болоод бараг хагас жил болсон, сарын тэмдэг ирмэр аядаад алга болдог болсон гээд л элдэв шинж тэмдэг мэдэгдээд өчнөөн сар болоход хайнга хүн яахав дээ тэгсгээд амьдраад байв өө. Гэтэл 8н сарын сүүлээс мөгөөрсөн хоолойн зүүн талд жоохоон бондойж хөндүүр оров, эмнэлэгт үзүүлтэл антибиотик өгөөд уугаад нэмэр алга. Сүүлдээ нөгөөх чинь томроод мөгөөрсөн хоолой тойроод бамбай булчирхай маань томроод хөндүүрлээд, хүзүүний баруун тал бас хөндүүртэй, тэрнээсээ болж толгой өвдөж халуураад өвчин намдаах эмгүй өдрийг өнгөрүүлж чадахаа байв өө. Эмч тунгалагийн зангилааны үрэвсэл байх магадлал 90 хувь гээд эм бичиж өгөөд 2 долоо хоноод дээрдэхгүй том эмнэлэг орж үзүүл гэхээр нь үзүүлэв. Гэтэл бамбайн үрэвсэл байж таараад цусны шинжилгээ, зураг авхуултал бамбай бараг бүрэн үрэвссэн байна гэнэ. Эмнэлэгт очтол жингээ үз гэхээр нь үзсэн чинь ойрын 10н жилд байгаагүйгээрээ турсан байна. 2 хоногийн өмнөхөөс 2 кг, 14 хоногийн өмнөхөөс 5 кг турчихаж, даанч өмд шувтраад байсан юм. Цусны шинжилгээний хариу бамбай булчирхайн гормоны илүүдэлтэй болсон байна гэнэ. Шинж тэмдэгийг нь хайгаад үзтэл аль дээрээс хойш бие маань сануулаад байсан юм байна лээ хөөрхий минь. Гормоны эм уугаад 2 хоноход өвчин намдаах эм хэрэггүй болов, аминдаа их идээд таргалсан байх гээд долоо хоноод үзүүлтэл дахиад нэг кг хасагдсан байваа хөөрхий. Ядраад гэрээс сургууль орох 5 минутанд тэнхээ тасарч үзэв, шатаар буухад хөл салгалж үзэв, орой болгон дасгал хийдэг байсан чинь юун дасгал манатай болов. Байнга зүрх салгалж 50-55 байдаг зүрхний цохилт 120 хүрч үзэв. Юм юмаа үзээд дахиад 2 долоо хоног эмээ ууж, хааяа уухгүй байж болно гэсэн учир уухгүй өнжиж байна. Одоогийн байдлаар бамбайн хавдсан хэсэг ерөнхийдөө буурч баруун талд жоохон бондгор үлдэж, тос даасан нүүр хэвээрээ байгаа ч арай дээрдсэн байх гэж мөрөөдөж байгаа, ядрах нь багассан, оройдоо жоохон ч болтугай дасгал хийж байгаа ч өмнөх шигээ бол чадахгүй байгаа, шатаар буухад хөл салгалахаа байсан, толгой өвдөж халуурахаа больсон, зүрхний цохилт буурсан байнаа.
Өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад эрүүл мэнд эрхэм баян юм байна даа л гэе дээ ккк.

5 comments:

  1. Pee huuhed mini sain emee uugaad biee sain bodooroi. Hetsuu shuu ene bambai bulchirhai chini.

    ReplyDelete
    Replies
    1. өө харин тийм байна, хэсэг нусаа наалаа хэхэ

      шинжилгээ хийлгэсэн чинь гармон нь хэвэндээ орсон байна, одоо багасч магадгүй гээд дахиад сарын дараа үзүүлэхээр болсон, үрэвсэл нь бас сайхан эдгэрч байна гэнээ ашгүй, буцаад жин нэмж байгаа, даанч гэдэснээсээ эхлээд байнаа хаха

      Delete
  2. Hetsuu yum boljee. Hurdan edgeerei.

    ReplyDelete
  3. Bi yag chinii esreg baigaa yum baina. Namaig barag chimeegui, baga bagaar alj baina uu l geltei ilreh shinj temdeg, zurhnii tsohilt, yadraltiig davj garah gej mon ch ih yum uzej baina daa. Zarimdaa ch down bolsoor... Yamartai ch edgersend ni bayartai baina.

    ReplyDelete
    Replies
    1. эртхэн үзүүлж харуулмаар юм байна лээ шүү, над шиг буруу юм үзүүлээд бүр аймар болохвий

      Delete