2018-07-31

2018 оны зуны амралт

Энэ жилийн зуны амралтаар МЗ Хятадад томилолтоор байж таараад, амралтыг нь тааруулаад Гуанжоугаар дайрч МЗг аваад Макао ороод, Хонгконг орох төлөвлөгөөтэй гараад шидчихсэн дээ. Урд зүг юм болохоор аймар халуун байхдаа гээд зүрх үхэж үхэж явсан чинь бараг Солонгосоос ялгаагүй шахуу байхав дээ.



Онгоцны буудал орох автобусанд суугаад

Онгоцны буудал дээр бараг ирж байх шиг байна
Аsiana airline-д анх удаа суух гэж байна

Оройны нислэг болохоор хав харанхуй, өө тэнд сар байна


Эднийхэн ойрдоо хоол өгөхгүй байгаа гээд мэдээгээр гараад байсан өгч байна лээ шд

Гуанжоу

Guangzhou Baiyun International Airport
 Хятадын онгоцны буудлын ажилчид цэргийн ч гэх юмуу гутал хуцвастай байдаг юм байна лээ. Англиар А ч байхгүй хэхэ, миний паспортыг бүх хуудсыг нь эргүүлж үзээд л оруулсан. Хилээр нэвтрээд ачаагаа аваад шууд гадагшаа гаргад хаалгаруу гаргаж байна лээ. Мз хүлээж байгаад орой 12 шахуулж буусан тул метро байхгүй гээд таксидсан. Такси нь автомат хаалгатай, ах гуай бол 120 гаргаад л явж байсан. Сүүлдээ бид 2 айгаад бүсээ бүсэлсэн хэхэ.

Маргааш нь босоод метронд сууж галт тэрэгний буудал ороод, тэндээсээ галт тэрэгний билет авах гэсэн боловч автомат машинууд нь англи хэлгүй, дээрээс нь иргэний үнэмлэхээ дарж байж авдаг юм байна лээ, тэгээд гайхаад байж байтал ашгүй нэг англи хэлтэй хүн билет авдаг газраас авах хэрэгтэй гэж зааж өгөөд явж авсан. Нээрээ метронд орох бүртээ тээшээ шалгуулдаг юм байна лээ. Хаа сайгүй манннннгар их хүнтэй, англи хэлгүй тататунгадсан. Билет авахад паспорт үзэж байж дээр нь нэр паспортын дугаар бичиж өгдөг юм байна лээ. Миний паспортын эхний нүүрийг гэж Японы визтэй андуураад нэрийг маань Сөүл гээд биччихсэн байсан хахаха. Цаашаа галт тэргэнд суухдаа бас шалгуулдаг яана даа гэж байгаад Японы визтэй нүүрээ дэлгээд үзүүлсэн чинь оруулчихсан. Галт тэргээд цаг яваад Макао. Макаогийн хилээр орохоос илүү Хятадын шалганаар гарахад удаан хүлээсэн гээд бод. Очоод буудал захиалаад хайж олж ороод идэх юм хайж, ойр хавиар баахан алхсан.

Эхний өдөр энэ гудманд нилээн орой очиход хов хоосон шахуу байсан


Ингээд явж явсны эцэст хайж байсан сүмийн үлдэгдэлээ олсон.
Ингээд жоол суусан. Доошоо буугаад идэх юм хайсан ч олоогүй хэхэ. 

Их буу

Нүүрэн тал нь үлдсэн юм байна лээ.





Маргааш нь яаж зүгээр байхав орж үзсэн. Ер нь л төвөөрөө бөөн том буудлууд казинонууд, тэгсэн хэрнээ идэж уух олигтой юм байхгүй. Бид хоёр төөрөөд энэ хавиасаа хальж гарч чадаагүй. Эндээс гараад, зочид буудлаасаа Хонг Конг орох усан онгоцны билет аваад нэг автобусанд сууж хотоор жоохон төөрсөн хэхэ. Казинод ер нь их сонирхол муу дээр нь ойлгохгүй болохоор Мз сонирхоор 1000 HKD алдчихаад би ёстой ийм хурдан алдана гэж бодоогүй гээд үглэсээр гарсан хаха. Тоглуулахгүй бол насаараа үглэх нягууртай тул би л хувьдаа сэтгэл ханамжтай байсан. Нээрээ Макаод Хятадын банкны карт үйлчилдэггүй юм байна лээ. 

Тэнд манай гаригийн хүн байна
Тааз

Эффэлийн цамхаг дээр гарч оройн хотыг үзэж болдог гэсэн боловч өдөр байсан тул гараагүй.
Буудал дотор хийх юм байхгүй уйдаад гараад газрын зураг бариад автобусанд суугаад хаа нэг газар буусан чинь энгийн гудамж. 

Макаогийн гудамж
Арай өлсөөгүй байсан ч Мз энд хоол идмээр байна гээд хоол идсэн.
Макаод их хоол унд муутай, буудлынх нь хоол нь бага хэрнээ үнэтэй байсан. Энд харин хоол нь дажгүй, хотын төв хавийнхыг бодвол хоёр дахин хямд байсан. Гараад усан онгоцны буудалруу явсан. 5н минутын өмнө амжиж очсон. Усан онгоцоор цаг яваад Хонг Конг. 


Ийм 2 давхар автобус, Трамбай зөндөө байна лээ. Эсрэг урсгалтай болохоор толгой эргэсэн. Сүүлд нь 2 давхар автобусны 2р давхарт сууж явсан хэхэ, эвгүй юм байна лээ. 


Айлын хүүхдүүд ийм айхтар, өмнө нь шорон байсан газраа янзлаад үзмэр болгочихсон.
Халууцаад
Хятад, Макаог бодвол энд илүү амархан хэл ойлголцож, идэж уух юм ч аятайхан ер нь их таалагдсан. Гарцан дээр газрын зураг хараад зогсож байгаад эхнэр нөхөр 2оос зам асуусан чинь хоёр ч удаа ногоон гэрэл асч дуустал бид хоёрын асуусан газар нүүсэн гэж байсан гээд нүүсэн газрыг нь нэтээс хайгаад зааж өгсөн. Ёстой их баярласан.  

Кофе уунгаа лазер шоу үзсэн. Гэхдээ гадаанаас үзэхгүй бол шал утгагүй юм байна лээ
Викториа пийк явах трам
Хонг Конгийн хамгийн өндөр цэг болох Викториа пийк-ээс шөнийн хотыг харахаар явсан. Нэтээс хайсан чинь энэ трам-д суухын тулд 2-3 цаг хүлээдэг гэхээр нь зүрх алдаж алдаж явсан. Сүүлийн орох цаг 11 гэсэн байхаар нь бид хоёр бараг 10 гээд очсон чинь хүн байгаагүй. Энэ 2 гарны эзэд хоёр гадаад л байсан. Уулын орой хүртэл 7н минутанд гардаг. Огцом, бараг 45 градусаар дээшээ гарсан чинь толгойгоо тонгойлгож мэдэхгүй өргөж явсаар байгаад хэсэг хүзүү эвгүй болсон хаха. Нээрээ эдний байшингууд нарийхааааан өндөр өндөр байсан. 

Викториа пийк-ээс шөнийн Хонг Конг

Далайн эрэг дээр үүр цайлгав
 Гэнэт далайн эрэг дээр үүр цайлгадаг баатрууд болоод. Шумуулгүй харин давгүй байсан, маргааш өглөө нь Мз далайд ороод, гэтэл гэнэт бороо асгараад, бороо зогсонгуут Гуанжоуруугаа галт тэргээр 2 цаг явсан.

Хонг Конгын далай борооны дараа
Бас шөнийн нислэг тул хүлээгээд л.. 
 Хятадын хилээр гарахад повер банкны хэмжээг хүртэл хараад байсан. Паспортыг бараг 3, 4н газар шалгаж оруулсан.



 Өдөр Мз-ийнд унтах гсн нойр хүрээгүй байж онгоцонд манартал унтсан. Нэг сэрээд харсан чинь үүр цайж байна лээ. Онгоцноос буугаад метронд суугаад гэртээ ирсээр байтал өглөө 8 болоод үд өнгөртөл нам унтсан. Урд зүгээс ирсэн байтал Солонгос бараг илүү халуун байх шиг байна лээ шдээ. Одоо хүртэл урссаар л амьдарч байна даа.


 Маргаашнаас (8/1-8/6) эхлээд 6 хоногийн цаг агаарын мэдээ, шөнөдөө кондишнгүй унтах тэр өдрийг хүлээсээр л...

2018/07/19 - 2018/07/24 хүртэлх амралт иймэрхүү байлаа.

4 comments:

  1. Сайхан амраад иржээ. Энд бас илжирч муудах нь халаг л халуун байна. Сая ямар сайндаа далайн хар шуурга ирээд түр 38-с буугаад 28 болсон чинь даарах гээд байна лээ шд хэхэ. Бүр хоорондоо өвлийн хувцасаа ойрхон байлгаж байдаг байж гэж хүртэл хошигноод амжсан.

    ReplyDelete
    Replies
    1. пээ наана чинь бас айхтар халж байгаа юм байна даа

      Delete
  2. zunii amralt chin duusaagui yu nuhuur, kkk

    ReplyDelete
    Replies
    1. ккк дуусаад 2 сар гаран болж байна шдээ

      Delete