Би ухаарлын учиг аавынхаа хүслээс тасарсан амь, уяралын гэгээ ээжийнхээ биенээс тасарсан бие.. Б.БМР.
2016-03-25
Дурсгалын мөнгөн бэлзэг хуруунд тогтохоо больчихож
Дурсгалын мөнгөн бэлзэг хуруунд тогтохоо больчихож
Дурлалаар ээрдэг бүсгүй хүний гэргий болчихож
Дуу дууны сайханд уярч суухаа больчихож
Дутаж үзээгүй амьдрал минь чамаар дутдаг болчихож
Дусал дуслаар орох бороо гуниг авчирдаг болчихож
Дурсамжиндаа умбан догдолоод сэтгэл сэргэхээ больчихож
Дуут шувуудын ганганаа чамруу хөврөхөө больчихож
Дуугүйхэн инээмсэглэх төрх чинь зүүдэнд ирчихээ больчихож
2011.04.03
(өөрийнхөө дарсан зургаар гангарнаа кк)
Labels:
Миний шүлэг
Subscribe to:
Post Comments (Atom)
goy zurag bna, daraa ingej darj uznee. zurh shig garah nuu gej, hehe
ReplyDeleteтэгээрэй, ном хаагдчих гээд бөгж халтирч унаад байсан минийх лав ккк
DeleteЭнэ бол яалт ч үгүй миний дуртай шүлэг мөн тэ? Санаж байна уу, энэ он сар өдөр, энэ шүлэг ваав гэмээр болж байна шүү. Дурсамж, дурсамж, бөөн дурсамж. Одоо тэр намайг ингэж дурсаж байгаа гэж бодохоор гоё байна ч гэх шиг хаха.
ReplyDeleteгэнэт энэ шүлгийг санаад оруулж байхдаа чамайг бодож байлаа шд ккк
Delete