2017-07-11

Ойрын хэд хоног

Зиа сайхан наадаж байгаа байхдаа миний Монголын ард түмэн. 3н жилийн дараа гэртээ харьчихаад ирсээн. 15 хоног бол нүд ирмэж амжилгүй л өнгөрдөг юм байна. Их хажиг зожиг болсон гэдгээ маш ихээр мэдэрлээ. Хүмүүс намайг хараад улам жижигхэн болчихсон юмуу, яасан өсдөггүй юм гэнээ уг нь өсөх нас нилээн дээр дууссан санагдаад байх юм.
Явдаг өдөр нисэх дээр онгоц их байгаа тул хөөрөх зөвшөөрөл хүлээж байна гээд 40н минут онгоцонд хэлбэрт ортол суусан. Ирдэг өдөр онгоцондоо суугаад хөөрөх гэтэл нэг хүний бие өвдөөд гээд буцаад, нөгөө хүн буусан тул онгоцоо шалгана гээд бүгд буугаад дахин суусаар байтал бас нэг цагийн дараа хөөрсөн гээд цагтаа нисэх заяагүй л юм боллоо. Тэгсэн ээж маань нисэх цагт нэг ягаан онгоц уг нь биш шиг байх юм гэсээр сүүгээ өргөчихөөд явчихсан гээд маргааш нь яриад хөхөрч унаад байсан, бодвол Иркутск юмуу Бээжин явах онгоцонд өргөсөн бололтой ккк..
Цаг агаарын хувьд нар хурц, халуун ч гэлээ оройдоо сэрүүхэн, сүүдэртэй газар сэрүүн салхитай эндэхтэй харьцуулах юм биш.. Ирээд метронд суухын хооронд хамаг бие чийг даагаад, гэр ганц цонхтойг хэлэхүү, бороо ороод цонхоо онгойлгож чадахгүйг хэлэхүү саун шиг л байна. За яахав, халууцаж урсаж яваагаа гайхсаар бардаг л зун дөө.. Амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжлээд л ...

2 comments:

  1. Welcome back to sauna.
    Энд бас хайлж урсаад л явна даа. Завгүй байвал хурдан дуусна гэж бодоод өөрийгөө завгйү болгоод л сууж байна.

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ, ядаж улам бүр удаан өнгөрдөгийг нь яана тэ.. би ч одоохондоо шөнө кондишнгүй унтаж байгаа гэхээр бас ч гэж гайгүй байх шиг байгаамаа, ганц сар тэсчихвэл ч..

      Delete