2024-09-01

Эмиля миний хүслээр

Эрхцасын тушаалаар

Эмиля миний хүслээр ...

гэдэг шиг сонин хачинтай болоод ирсэн. Өсч үржээгүй шүү хүмүүсээ кк.

Хичнээн жил зууралдсан сургуулиа төгсөөд ирлээ шүү дээ би чинь. 

Хэзээ нэгэн цагт энэ зургийг оруулна даа гэж мөн ч их бодсон доо 

2 сарын дотор их л юм болдог юм байна. Одоо нэг санаа амар нүд аньж болохоор боллоо гэдэг шиг л одоо нэг санаа амар амарч үзье дээ гээд гэдсээ илээд сууж байна.


Өөр ч юмгүй дээ.

2024-07-03

Ороод гарав

 Энэ өмнөх постон дээр хэзээ орсон ажлыг хэзээ ч тайлагнаад байгаа юм гэж бодоод гайхаад он сараа хэд хэд шалгалаа шд.

Би яахав нутагтаа ирээд жаргаж үхэж байна. Өөр ч сонин юмгүй дээ

2024-01-05

Мэнд амор

Оройн мэндээ, бас шинэ оны мэнд, аа бас удахгүй болох сар шинийн мэнд хэхэ.
Пиглетийн бичсэн постыг хараад огцом сэтгэл хөдлөөд ороод ирлээ шүү дээ.
Надаар нам тайван дөө, ажилд ороод шинэ ажилтай зууралдаад хичээж л явна даа.
Өөр сонин сайхан солиу гажуу юмгүй, халимаг хэвээрээ байгаа хэхэ.
Үсээ ургуулах чинь их чадвар шаарддаг юм байна, гэртээ байсан бол хэдэн сар сэгсийгээд ургуулна гэхсэн одоо бол толгой нь томрохоор л тайруулчихаад ёстой хэрэг алга. Өөр ч нэг их хийж бүтээсэн ажилгүй л байж байна даа. Сураггүй байхаар өсч үржээд завгүй байгаа гэж бодохвий гэж бодоод орж ирж тайлангаа тавилаа шүү.

За тэгээд эцэст нь ирэх мартын 8-ны мэндээ хаха