2018-12-26

Бака чика

Хүмүүс эхнээсээ 2018 оноо тайлагнаад байх шиг байна тэ. Миний хувьд фаакин 2018 он байсан болохоор хурдхан шиг дуусаасай гээд л сууж байна.

Өмнөх жилүүдийн энэ өдөр гээд гүүглэ фотонууд гарч ирэхийг харахаар хичнээн сайхан байгаа вэ гээд өнгөрсөн үеийн өөртөө атаархаж байх жишээний ккк..

Ирж байгаа 2019 ондоо л найдвар тавихаас даа

2018-11-22

Эрүүл мэнд эрхэм баян номер хоёр

Номер хоёр тайлан тоглолт. Саяхан нөгөө бамбай булчирхайн гармоны илүүдэлд ороод тураад нусаа наагаагүй юу. Тэгэхэд эм уугаад, өвдөхгүй бол нэг хоёр өдөр өнжөөрэй гэсэн болохоор өнжин барин 2 долоо хоног уугаад үзүүлсэн. Хэвийн хэмжээнд ороод хүн төрхөндөө оржээ, сарын дараа дахиж үзэмз, гармоны хэмжээ буураад тэр чигтээ тогтох тохиолдол байдаг, буцаж хэвэндээ орох ч тохиолдол байгаа гээд сарын дараа үзүүлсэн. Буураад хөөрхий минь юучгүй болчихож, бараг долоо хоногийн өмнөөс л өглөөнөөс шөнө болтол идэх юм бодоод, талх тариа мөрөөдөөд бүр болохоо байгаад байсан юм таргалах гээд тэгээд байж. Бас нүд мантуу болтолоо хавдаж сэрээд, нүүрээр дүүрэн юм гарчихсан "би ингэж амьдарч үзээгүй" гээд л явж байна. Биеийн жин нэг хэвийн хэмжээнээсээ 2кг бага байна лээ, гэхдээ нэг их асуудал бишээ ер нь иймэрхүү байхдаа дээр харагддаг байхгүй юу кккк. 2 сарын дараа дахиж үзнэ, тэр үед хэвийн хэмжээнд орсон байх ёстой ихэнх хүмүүс тэгдэг, ороогүй бол эм өгнө гэнэ дээ. Одоо хурдхан гармон маань хэвэндээ ороод нүүрэн дээр юм гараад тосоор гоожоод байгааг, ховдогийн гай болоод идэх юм зай завсаргүй мөрөөдөж байгаа хоёр асуудлыг байхгүй болгочихвол л яг сайхан болох гээд байна л даа. Зүрхний цохилт их аятайхан 51-57гийн хооронд л байдаг болчихоод байгаа. Амьдрал ийм л байна даа.

2018-10-09

Эрүүл мэнд эрхэм баян

Хэддүгээр ангид билээ дээ эмчийн үзлэг ирээд л намайг бамбайтай юм байна гэж байсан, тэгсгээд л өнгөрсөн. Одоо бодоод байсан чинь бамбай чинь булчирхай, хүн болгонд байдаг эд шүү дээ. Тэгэхээр бамбайтай гэдэг чинь ямар гэсэн үг юм бол доо.

2018-07-31

2018 оны зуны амралт

Энэ жилийн зуны амралтаар МЗ Хятадад томилолтоор байж таараад, амралтыг нь тааруулаад Гуанжоугаар дайрч МЗг аваад Макао ороод, Хонгконг орох төлөвлөгөөтэй гараад шидчихсэн дээ. Урд зүг юм болохоор аймар халуун байхдаа гээд зүрх үхэж үхэж явсан чинь бараг Солонгосоос ялгаагүй шахуу байхав дээ.

2018-07-12

Цаг засвар

Хүн бүр өөр өөрийн гэсэн амьдралын цаг хугацаатай гээд байдаг даа. Тэгсэн миний цаг сурах дээр ирээд эвдэрчихсэн юм бишүү. Надаас нэг семестерийн дараа ирсэн хажуу лаб-ын непал сургуулиа төгсөөд, австрали яваад, найз охинтой болоод, тэрэнтэйгээ суучихсан байхад би сурсаар л... Цагаа хурдан засуулах юмсан хаха

2018-07-05

Хүлээн зөвшөөрөхгүй ээ

Харамсал гэж юу байдгийг мэддэггүй байж ээ. Гүй ээ яахав өнгөцхөн ойлгоно л доо, гэхдээ мэдэрч үзээгүй байж. Толгойгоороо ойлгосон ч сэтгэл зүрхэндээ хүлээн зөвшөөрөхгүй байх гэдгийг бас л мэддэггүй байж. Одоо мэдсэн ч гэсэн хүлээн зөвшөөрмөөргүй л байна. Хол удаан байхын бас нэг сайн тал нь юмуу даа.

Буян хураагаад ч яах юм билээ, тэртэй тэргүй тэрнийхээ зах зухаас ч амсахгүйгээс хойш. Гүй ээ яахав захаас нь амсана гэж хураасан ч биш дээ гэж бодох ч үлдэгсдэд дэндүү гомдолтой..

2018-03-23

Ой санамж аа гэж

Ойрдоо миний ой санамжинд асуудал ихээхэн байх шиг санагдаад байдаг болсон. Миний санаж байгаагаар бол би багадаа эгчтэй нэг удаа зусланд явж амарсан юм л даа. Бага ангид байхдаа л байх, тэгэхэд бүгдээрээ модтой устай газар нэг өдөр очиж тоглосон юм. Том ах эгч нар усруу үсэрч ороод л, би усны хажууд тэд нарыг хараад мод мөрлөөд зогсож байсан чинь нэг ах халтираад унахдаа намайг татаж унагаад би живээд, нэг их удахгүй нэг эгч намайг гаргаж байсан юм. Миний санаж байгаагаар л даа. Ер нь би багын явдалаа нэг их санаад байдаггүй, санавал кино үзэж байгаа аятай өөрийгөө хөндлөнгөөс харж байгаа юм шиг санадаг юм. Тэр үед усан доороос тойрч зогссон ах эгч нарын байдал, намайг аварсан эгчийн усруу орж байгаа, усан доор өвс мод шавар гээд л яг удаашруулсан кино шиг санагдаад байдаг юм. Даанч тэрнээс хойшхи юм санаанд огт байдаггүй. Би ч тэгээд өөрийгөө живж байсан гээд л бодоод явж байсан, саяхан эгчтэй юм ярьж байгаад асуусан чинь ёстой тийм юм болж байгаагүй гэдэг юм даа. Шууд өөрийнхөө ой ухааныг асуудалтай юм байна гэсэн онош тавьчихаад сууж байна даа.